card

ЗАСВАРЫН ТӨВ

Баталгаат засвар

Minelab Electronics компанийн итгэмжлэгдсэн баталгаат засварын төвийн үйл ажиллагааг эрхлэх гэрээтэй. Тус компанийн бараанд үйлдвэрийн 2-3 жилийн баталгаа, эзэмшигчийн эрхийн бичиг гардуулна. Баталгаат хугацаанд механик гэмтлээс бусад гэмтлийг оношилж засварын нөхцлийн дагуу засварыг хийнэ. Баталгаат хугацаанд барааг бусдад шилжүүлсан тохиолдолд баталгааны хуудас дээрх санамжийн дагуу шилжүүлнэ.

Засвар хийх хугацаа нь гэмтлийн зэрэглэлээс ( I, II, III ) шалгаална. Зарим тохиолдолд засвар хийх сэлбэгийг захиалах эсвэл багажийг үйлдвэрт буцаан явуулж засуулах шаардлага гардаг.

Баталгаат бус засвар

Багажны баталгаат хугацаа дууссан эсвэл баталгаат хугацаандаа механик гэмтэл учруулсан тохиолдолд энэ засварын ангилалд хамаарна. Механик гэмтлийг засварын итгэмжлэгдсэн ажилтан үзэж оношилно. Баталгаат бус засварын үед сэлбэгийн үнэ, засварын ажлын хөлсийг хэрэглэгч төлнө.